Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

МОНГОЛЫН МАРКЕТЕРУУД ЗУРГАА ДАХЬ ЖИЛДЭЭ ЧУУЛНА

ikon.mn
2018 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг
“Монголын Үндэсний Маркетингийн Холбоо” (МҮМХ) ТББ- аас жил бүрийн аравдугаар сарын 20-ны өдрийг “Монголын Маркетеруудын өдөр” болгон зарлаж, зургаа дахь жилдээ зохион байгуулж байна.
 
Энэхүү арга хэмжээгээр салбарын ололт амжилт, шинэ туршлага, чиг хандлага, бизнесийн бодит кэйс хуваалцах, мэргэжил нэгт нөхөдтэйгөө харилцаа холбоо тогтоох, нийгэмд эерэг өөрчлөлтийг түгээх, ажил мэргэжлээ сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулдаг билээ. 
 
Зургаа дахь удаагаа болох гэж буй “Монголын Маркетеруудын өдөр”-ийн талаар болсон хэвлэлийн хурлын онцлох мэдээллийг өгье.

Энэ жилийн маркетеруудын өдрийн онцлог нь Монгол Улсын Засгийн Газраас гаргасан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын “Тэмдэглэлт өдөр” хэсэгт “Монголын Маркетеруудын өдөр”-ийг жил бүрийн аравдугаар сарын 20-ны өдөр тэмдэглэж байхыг албан ёсоор баталгаажуулж байгаа явдал юм. 

“Marketers’ day 2018” арга хэмжээ THE NEXT BIG SHIFT сэдвийн хүрээнд Төрийн ордонд энэ сарын 31-нд зохион байгуулах гэж байна. 
 
Сэдвийн хувьд дэлхий дахинаа технологийн нөлөө нийгмийн амьдралыг тэр чигт нь өөрчилж, цоо шинэ соёл, амьдралын хэв маягийг бизнесийн болон хувь хэрэглэгч тэр бүү хэл улс оронд нөлөөлж байна. Цахим шилжилт хаа сайгүй нэвтэрч, шинэ ололтууд бидний амьдралыг улам бүр хөнгөвчлөх боллоо. Эргэн тойронд бүх зүйлс илүү хурдтай болж, илүү хурдан дасан зохицох, суралцах шаардлага хүн бүрт тулгарах болов. Нэгэн зэрэг дөрвөн өөр амьдралын хэв маягтай, дөрвөн өөр зан төлөвтэй, дөрвөн өөр сэтгэлгээтэй, дөрвөн өөр хандлагатай үе оршин байсан тохиолдол бидний түүхэнд үгүй. Энэ сорил брэнд, компаниудыг ямагт бүтээлчээр сэтгэж, онцгой зүйлсийг санал болгохыг шаардах болов. Шинэ үеийг ойлгож, тэднийг татах зүйлсийг бодож, ялгарлаа тодорхойлох хэрэгцээ үүслээ. Хаалга тогшилгүй орж ирсэн эдгээр өөрчлөлтөд бизнес эрхлэгчид, маркетерууд бид бэлэн үү? Өнөө цагт манай салбарт тулгарч буй сорилууд болон үүсч буй боломжуудын талаар энд хэлэлцэнэ.
 
Энэ удаагийн чуулганы илтгэгч, пантелистуудаар салбар бүрийн, үе үеийн төлөөллүүд оролцох болно. Үндсэн илтгэгчээр  технологи, маркетингийн чиглэлээр 12 улсад салбартай "Montgomery Fitch + Associates" олон улсын компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Луис Аркангел оролцох болно. Тэрбээр олон улсын бизнес чуулган, "Fortune 500" компаниудад уригдан илтгэл тавьдаг, 2016 оны "Азийн шилдэг CEO" шагналд нэр дэвшиж байсан, ихээхэн амжилттай яваа залуу энтрепренёр, маркетер юм.
 
Мөн ЗГХЭГ-аас  төрийн зүгээс хэрэгжүүлж буй цахим шилжилтийн төсөл хөтөлбөрүүдээ танилцуулах бол  монголын бизнесийн томоохон байгууллагууд болон дөнгөж бизнесээ эхлүүлж байгаа боловч амжилттай яваа шилдэг гарааны компаниудын үүсгэн байгуулагч нар, сошиал орчинд залуусыг байлдан дагуулж, олон мянган дагалдагчидтай нөлөөлөгч нар гээд олон сонирхолтой зочид оролцож дэлхий дахинаа болон монгол улсад өрнөж буй шилжилт хөдөлгөөн, өөрчлөлт шинэчлэлтийн талаар өөр өөрсдийн туршлага, хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулах болно. 
 
Маркетеруудын чуулганы бас нэг онлцог нь салбар бүрийн маркетерууд нэг дор цуглаж өөр хоорондоо танилцах, бизнес хамтын ажиллагаагаа өргөжүүлэх харилцаа холбоогоо тэлэх боломжийг оролцогч нарт олгодог. Уг арга хэмжээд бизнесийн эрхлэгчид, маркетингийн салбарын мэргэжилтэнүүд, мэргэжлийн байгууллагууд, бизнесийн байгууллагын маркетерууд, эрдэмтэн багш, оюутан залуус, улс төр, урлаг соёл, спортын гэх мэт бүхий л салбарын  400 гаруй байгууллагын 800 орчим маркетерууд цуглана.

Хөтөлбөр:

 

 

 

Хэзээ: 2018.10.31-ны Лхагва гараг, 09:00 цаг 
Хаана: Төрийн ордонд, Их танхим 
Бүртгэлийн линк: https://shoppy.mn/mmd
Зохион байгуулагч: