Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп цаг уурын дулаарал зогсож, эргэн хүйтэрнэ гэдэгт итгэдэг

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Ням гарагийн үдэш CBS сувгийн “60 minutes” хөтөлбөрт оролцсон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цаг уурын өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр цаг уурын дулаарлыг “заль мэх” гэж үздэгээ олон жилийн өмнөөс ярьж байсан хүн. Тэгвэл энэ удаа тэр бага зэрэг буулт хийсэн ч эргэлзсэн хэвээр байгаагаа тайлбарлажээ.

Трамп “Ямар нэг үйл явц өрнөж байгаа гэдэгт би итгэж байна. Ямар нэг өөрчлөлт явагдаж байгаа. Гэхдээ энэ бүхэн буцаж өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна” гэж ярьсан байна. Өөрөөр хэлбэл цаг уурын дулаарлыг анх удаа хүлээн зөвшөөрсөн ч буцаж хүйтэрнэ гэдэгт итгэдэг хэмээн ярьжээ.

“Би үүнийг заль мэх гэж бодохгүй байна. Ямар нэг өөрчлөлт гарч байж магадгүй. Гэхдээ хүний нөлөө үүнд байгаа эсэхийг би хэлж мэдэхгүй. Тиймээс би үүнээс болоод их хэмжээний доллар үрмээргүй, олон сая ажлын байрыг алдмааргүй байна” гэж Трамп байр сууриа тайлбарласан юм.

Дэлхийн цаг агаар аж үйлдвэржилтийн үеэс хойш Цельсийн нэг хэмээр нэмэгдээд байгаа гэж эрдэмтэд үздэг. 2030 он гэхэд энэ өсөлт 1.5 хэм хүрч, дэлхий даяар их хэмжээний гамшиг, хохирол нүүрлэнэ гэж НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн асуудал хариуцсан зөвлөл саяхан дүгнэсэн.

Хэрвээ тэгвэл далайн түвшин өнөөдрийн 26 см-ийн өсөлтөөсөө дахин нэмэгдэж, 77 см хүрнэ гэж тооцоолжээ.

Трампын засаг захиргаа энэ бүхнийг хүлээн зөвшөөрөлгүй дэлхийн бүх улс орнууд нэгдсэн Парисын цаг уурын өөрчлөлтийн гэрээнээс ганцаараа гараад байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian

 

Зураг
13 | 16 | 16 цаг