Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

MAVEN хөлөг Ангараг гариг руу нислээ

Р.Түвшин, iKon.mn
2013 оны 11 сарын 19
IKON.MN
Зураг зураг

NASA-гийн MAVEN (Mars Atmosphere and Volatile Evolution) хөлөг өчигдөр Ангараг гариг руу нислээ. 10 сарын дараа хүрэх энэ хөлгийн зорилго Ангарагийн агаар мандлыг судлах. Нэгэн цагт дэлхийтэй адил цэнхэр гариг байсан энэ эрхэс яагаад хүйтэн цөл болон хувирсныг судлах юм. MAVEN нь Ангарагийн тойрог замд орж агаарын бүрхүүл дэх давхаргуудаас дээж авч шинжлэх ажээ.

Ингэж судлах нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг таамаглахад мөн нэн чухал гэнэ. Хөлөг хөөрөх үеийн бичлэгийг үзнэ үү.