Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

342 алба хаагч хөдөлгөөн зохицуулж байна

ikon.mn
2018 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ачааллыг бууруулах, түгжрэлийг багасгах зорилтын хүрээнд 342 алба хаагч хөдөлгөөн зохицуулалт, хяналт шалгалт хийж, үүрэг гүйцэтгэж байна. Алба хаагчид уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд нийтийн тээврийн хэрэгслийг түргэн шуурхай зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Уг ажилтай холбоотойгоор 07:00-22:00 цагийн хооронд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын өдрийн цайнд зориулан нийслэлийн Засаг даргаас тодорхой хэмжээний төсвийг шийдвэрлэж өгөхийн зэрэгцээ хөдөлгөөн зохион байгуулалтад хэрэглэдэг тумбо 2000 ширхгийг шийдвэрлэж өгчээ.

Дээрх арга хэмжээ энэ сарыг дуустал үргэлжлэх юм. Жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмийн дагуу, бие биедээ хүлээцтэй, хүндэтгэлтэй хандах, мөн автобусны буудал дээр нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан тээврийн хэрэгслээ байршуулах, зорчихгүй байхыг зөвлөж байна.

 

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар