Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Оюутолгойд хүчингийн хэрэг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжилж Улаанбаатараас баривчилжээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Оюу Толгой компанид өнгөрсөн есдүгээр сард хүчингийн хэрэг гарчээ.

Тодруулбал, ажлын байран дээр гарсан уг хэргийн сэжигтэн нь хэргийг үйлдсэн даруйдаа оргон зайлсан байна.

Хохирогч эмэгтэй цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаснаар сэжигтнийг 20 гаруй хоног эрэн сурвалжилж, Улаанбаатар хотод байхад нь баривчилжээ. Одоогоор сэжигтэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, хэргийг шалгаж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээд нь "Оюу Толгой"-н туслан гүйцэтгэгч компанийн ажилтан байжээ.