Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Дэлхийн Банк Азийн бүс нутгийн эдийн засгийн шинэчилсэн тайланг танилцуулна

А.Намуун, iKon.mn
2018 оны 10 сарын 4
iKon.MN

Хууль зүйн үндэсний хүрээлэнд

09:00-17:15 цагийн хооронд Мөнгөн усны тухай Минаматагийн конвенц, бичил уурхай үндэсний хэлэлцүүлэг болно.

МCS Plaza, 4 давхарт

10:00-11:30 цагийн хооронд Дэлхийн Банкнаас бүс нутгийн эдийн засгийн шинэчилсэн тайланг танилцуулах хэвлэлийн хурал болно. Тус тайланд Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг болон Монгол Улсын эдийн засгийн тойм судалгаа, бодлогын зөвлөмжүүд багтсан.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагаас Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2015 оноос хойш сэтгүүлзүйн бүтээл, сэтгүүлчийн ёсзүйтэй холбоотойгоор хүлээн авсан гомдол, тэдгээрийн шийдвэр болон сэтгүүлч редакцуудын гаргадаг түгээмэл алдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг анх удаа олон нийтэд хүргэхээр хэвлэлийн бага хурал хийнэ.

Баянзүрх дүүргийн 3-р хороо, 33-р сургуулийн зүүн урд талын 6 давхар шилэн барилга

11:30 цагаас Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа болно. Нээлтэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар оролцоно.

“Интерном” номын дэлгүүрт

11:40 цагаас МУБИС, Нагоя Их Сургуулийн хамтарсан “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв”-ийн эрхлэгч Доктор Д. Одгэрэл, тусгай боловсролын мэргэжилтэн Б. Намираа нарын “Тусгай боловсрол” номын нээлт болно.

Оюу толгой компанийн төв байрны нэг давхарт

12:00 цагаас Оюу толгой 51 хувийг Ард түмэнд өмчлүүлэхийг хүссэн 10,000 иргэний гарын үсэг зурсан иргэдээс эхний ээлжинд 100 хүн нь өлсгөлөн зарлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тухай хэвлэлийн хурал хийнэ.

УДБЭТ-ийн 2 давхрын фоейнд

12:00 цагаас УДБЭТ-ын 68 жилийн ой, 56 дахь тоглолтын улирлын нээлтийн тухай хэвлэлийн хурал болно.