Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 259 хүн сэлфи хийж байгаад амиа алджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр нийтлэгдсэн судалгааны тайланд өгүүлснээр 2011 оны аравдугаар сараас 2017 оны арваннэгдүгээр сарын хооронд 250 гаруй хүн сэлфи буюу гар утсаар өөрийн хөргийг авч байгаад осолдож, амиа алдсан байна.

Судалгааг Энэтхэгийн анагаах ухааны хүрээлэнгийнхэн дэлхийн өнцөг булан бүрт бүртгэгдсэн ийм төрлийн осол эндэгдлийн мэдээллийг цуглуулж гаргажээ.

Эдгээрийн дотроос хамгийн олон тохиолдол буюу 70 орчим нь устай холбоотой осол байсан гэнэ. Мөн ийм сэлфи олон хүнийг хамардаг нь нийт 32 тохиолдолд 70 гаруй хүн амиа алдсанаас харагдаж байна.

Үүний дараа өндрөөс унах осол 41 тохиолдлоос 48 хүний амь үрэгдсэн тоогоор удаалжээ. Хэдийгээр амиа алдсан хүний тоо устай харьцуулахад цөөн ч тохиолдол нь олон байгаа юм.

Эдгээрийн араас гал, тээвэр, цахилгаан, амьтантай холбоотой золгүй тохиолдлууд жагссан байна

 

Эх сурвалж: Business Insider