Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

К-поп хамтлаг анх удаагаа НҮБ-ын индэр дээрээс үг хэлнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед өрнөдөд алдар нэрээ дуурсгаж байгаа Өмнөд Солонгосын BTS хөвгүүдийн хамтлагийнхан ЮНИСЕФ-ийн хэрэгжүүлж байгаа “Generation Unlimited” хүүхэд залууст чиглэсэн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэн НҮБ-ын индэр дээрээс гурван минутын хугацаанд үг хэлэхээр болжээ.

Дараа нь тэд амьд тоглолт үзүүлэхээр болсон байна.

Даваа гарагт (өнөөдөр) Нью Йорк хот дахь НҮБ-ын төв байранд болох энэ арга хэмжээнд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш нар оролцох гэнэ.

Энэ нь К-поп урлагийнхан анх удаа НҮБ-ын төв байранд үг хэлсэн тохиолдол болох юм.

Өмнө нь 2017 оны арваннэгдүгээр сард Өмнөд Солонгосын уран гулгалтын тамирчин Ким Юн А Пёнчаны Өвлийн Олимпийн талаар НҮБ-д үг хэлж байжээ.

“Generation Unlimited” бол 10­-24 насны хүүхэд залууст боломж олгох, хөрөнгө оруулахыг дэмжсэн дэлхийн хэмжээний төсөл юм.

 

Эх сурвалж: Korea Times