Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Ханиад томуугийн үед эцэг эхчүүд хүүхдэд дур мэдэн эм өгснөөр улам хүндрүүлж байна"

С.Бадрал, iKon.mn
2018 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Хүйтэн, сэрүүний улирал эхлэхийн хирээр хүүхэд, залуучууд болон нийт хүн амын дунд ханиад томууны өвчлөл нэмэгддэг.

Энэ үед одоогийн өвчлөлийн нөхцөл байдал, ханиад томууны өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, ханиад хүрсэн тохиолдолд гэрийн нөхцөлд хэрхэн хурдан эмчлэх талаар ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмч Б.Бат-Амгалан мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм. 

Энэ сарын 18-ний байдлаар томууны өвчлөлийн талаарх мэдээллээр эрис болон рино вирусууд зонхилж байна гэсэн үзүүлэлт гарсан. Энэ үед хамар битүүрэх, нус гоожих, ханиалгах, хоолой сэрвэгнэх, сөөнгөтөх зарим тохиолдолд хоолой бачуурах, цээжээр хатгах, ядарч сульдах, бие янгинаж өвдөх гэх мэт зовиур, шинж тэмдгүүд илэрч байна.

"Эцэг эхчүүдийн дунд хүүхэд ханиад хүрсэн тохиолдолд эмийн зохисгүй хэрэглээ их байна. Тодруулбал, антибиотекийг дур мэдэн хүүхдэдээ хэрэглүүлж, таарж, зохихгүй эмийг хэрэглүүлж байна. Ингэснээр хүүхдийн өвчинг улам ужгируулж хүндрүүлэх сөрөг муу талыг авчирж буйг ойлгож аливаа эмийг заавал зааврын дагуу хэрэглүүлэх нь зүйтэй.

Хэрэв хүүхэд, том хүн аль аль нь ханиад хүрсэн тохиолдолд өндөр халуурч, халуун нь буурахгүй байх, хоолой нь боох гэж буй мэт ханиалгаж, их хэмжээний цэр ялгарч, хоолонд муу болж, шөнө унтаж чадахгүй байх гэх зэргийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандаж, эмчийн зааврын дагуу эмийг авч хэрэглэх шаардлагатайг анхаарах хэрэгтэй юм" гэлээ.

Амьсгалын замаар томуу, томуу төст өвчний халдвар тархах магадлал өндөр тул иргэд олон нийтийн газар ханиалгаж, найтаахдаа аль болох амаа дарж, салфетка хэрэглэх, амны хаалтыг тогтмол зүүж, гараа ариутгаж, халдваргүйжүүлснээр сэргийлэх бүрэн боломжтойг мөн дурдлаа.

Томуу, томуу төст өвчнөөс гэрийн нөхцөлд гам барьж чадвал бүрэн эдгэрэх боломжтой

Амьсгалын замын өвчлөлийн анхны шинж тэмдэг илэрч, өвдсөн тохиолдолд зохих эмийг эмчийн заавраар хэрэглэсэн тохиолдолд гэртээ эмчилж, бүрэн эдгэрэх боломжтой.

Гэрийн нөхцөлд ханиад, томууг эмчилж буй тохиолдолд:

  • Амны хаалт зүүж хэвших,
  • Гараа тогтмол угааж ариутгах,
  • Илчлэг ихтэй баяжуулсан хоол хүнсийг хэрэглэх,
  • Хүйтэн шингэн зүйлсээс зайлсхийж халуун, бүлээн шингэн зүйлс уух
  • Чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж, өрөө тасалгааг 15 минут тутам агааржуулж, чиглүүлэх
  • Сайн унтаж нойр авах, дасгал хөдөлгөөн болон цэгэн массаж хийх нь чухал юм.​