Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий ААН-үүдийн анхааралд

ikon.mn
2018 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл” нь нийт 9 жилийн хугацаатай хэрэгжих юм.

Төслийн хүрээнд гэр хорооллын бүсэд Сэлбэ, Баянхошуу дэд төвийг байгуулах ба энэ ажлын хүрээнд барих барилга байгууламж, зам, инженерийн дэд бүтцийн нөлөөлөлд өртсөн айл өрхүүдийн кадастрын зураг болон газар чөлөөлөх хязгаарыг газар дээр тэмдэглэх зэрэг ажил гүйцэтгүүлэх шаардлага үүслээ.

Доор дурдсан ажлуудыг гүйцэтгэх Барилга Хот Байгуулалтын Яамны ‘Геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн хураангуй жагсаалтад орох сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:

Гүйцэтгэх хугацаа: 12 сар

Тавигдах шаардлага: Тус ажлуудыг гүйцэтгэх ААН нь дараах үндсэн шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

  • БХБЯ-ны ‘Геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх’ тусгай зөвшөөрөлтэй;
  • Геодези, байр зүйн зураглал, кадастрын зураглал үйлдэх зэрэг мэргэжлийн чиглэлээр хамгийн багадаа 5 жил тасралтгүй үйл ажиллагаа эрхэлсэн байх;
  • Мэргэжлийн боловсон хүчинтэй буюу үндсэн геодезийн инженер (багадаа 3), техникчидтэй (багадаа 3) байх;
  • Үндсэн тоног төхөөрөмжтэй байх ба тавигдах хамгийн бага шаардлага: GPS (2 долгионы, 2ш, электрон тахеометр (total station)-1 иж бүрдэл, боловсруулалтын програм хангамжууд.

Мэдүүлэг ирүүлэх/бүрдүүлэх материал: Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд нь дээр дурдсан ажлыг гүйцэтгэх чадвартайг нотлох бичиг баримтаа ирүүлэх ба үүнд:

  • "Геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл"-ийн хуулбар
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Мэдүүлэг ирүүлэх хугацаа: Доорх хаягаар 2018 оны 9-р сарын 25-ны өдрийн 10.00 цагаас өмнө ирүүлнэ.

Хаяг: “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу 1, Амарын гудамж-2, Соёлын төв өргөө, Г-корпус, 4 давхар.

И-мэйл хаяг: info@ub-subcenter.mn

Утас: 976-70003099, Факс:976-70003098

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс