2019/11/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,703.56₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-14°
00:00
S29
-19°
01:00
S29
-19°
02:00
S31
-18°
03:00
S31
-18°
04:00
S31
-18°
05:00
S31
-18°
06:00
S31
-19°
07:00
S31
-19°
08:00
S31
-18°
09:00
S32
-17°
10:00
S32
-14°
11:00
S30
-12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/19 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр 20:00 цагаас эхлэн нойтон цас орохтой холбогдуулан шуурхай үүрэг өгчээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 9 сарын 19
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

ЦУОШГ-аас гаргасан урьдчилсан мэдээллээр өнөөдөр 20:00 цагаас эхлэн үргэлжилсэн нойтон цас маргааш өдрийн 12:00 цаг хүртэл орох төлөвтэй байгаа аж. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр дүүргүүдийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний газруудад, хот тохижилтын газрын удирдлагуудад шуурхай үүрэг өгчээ.

Энэ талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Тохижилт, Хог хаягдлын Удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуун "Шөнөжин үргэлжлэх нойтон цаснаас үүдэж зам талбайн халтиргаа, гулгаа үүсэх эрсдэлтэй тул давс, бодисын хангамжийг бэлдэж, явган хүний зам дагуу орсон цасыг нэн даруй шүүрдэж болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлуудыг нэн даруй хийхийг хотын Ерөнхий менежер үүрэгдлээ. 

Мөн бүх дүүргийн ТҮК болон компаниудад өвлийн хугацаанд хүрэлцэхүйц хэмжээний давс, бодисын нөөцийг бүрдүүлэх чиглэлийг өгсөн. Одоогоор дүүргүүдийн ТҮК эхний ээлжинд хэрэглэх давс, бодисын нөөцөө бүрдүүлсэн байгаа. 

Өвлийн улирал ирж буй энэ цаг үед иргэдийн зүгээс автомашиныхаа өвлийн дугуйг бэлтгэх, солих, бэлдэх ажлуудыг хийхийг зөвлөж байна" гэлээ.

x