Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын сансрын хөлөгт гарсан нууцлаг нүхийг гадна талаас нь шалгахаар болжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сарын сүүлээр Олон Улсын Сансрын Станцад залгагдан ажиллаж байгаа Оросын Союз хөлгийн эх биед жижиг нүх гарч, хүч төрөгч гадагш алдагдсан хэрэг гарсан билээ.

Уг нүх ямар шалтгаанаар бий болсон тухай олон хувилбар онол яригдаж эхэлсэн. Үүнд жижиг солир мөргөж цоолсон, харь гарагийнхан цоолсон, сансрын нисэгчдийн дотроос нэг нь санаатай цоолсон, хөлгийг угсрах үед хариуцлагагүй ажилтан өрөмдөж нүх гаргасан гэх зэрэг хувилбарууд яригдаж байв.

Тэгвэл ОХУ-ын сансрын агентлаг Роскосмос өчигдөр хоёр сансрын нисэгчийг задгай сансарт гаргаж, хөлгийн гаднаас шалгуулахаар болсныг мэдэгджээ.

Оросын хоёр нисэгч хөлгийн гадна талын солироос хамгаалсан бүрхүүлийг задалж, тэнд ямар нэг төмрийн үртэс, эсвэл нөхөөс тавьсан ул мөр байгаа үгүйг нягтлан шалгах гэнэ. Ингэснээр нүхийг үйлдвэрлэлийн шатанд гаргасан уу, эсвэл сансарт байхад гаргасан уу гэсэн асуултад хариулт өгөх юм.

Уг ажиллагааг одоо Олон Улсын Сансрын Станцад ажиллаж байгаа Сергей Прокопьев, аравдугаар сарын 11-нд тэнд очих Алексей Овчинин нар гүйцэтгэх ажээ.

Гаднаас шалгах ажиллагаа арваннэгдүгээр сарын 15-нд төлөвлөгдсөн байна. Үүний дараа Роскосмос сансрын хөлөгт гарсан нүх яаж бий болсныг эцэслэн дүгнэх гэнэ.

 

Эх сурвалж: Russia Today