2020/09/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,853.64₮
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
21:00
S26
22:00
S26
23:00
S26
00:00
S26
01:00
S26
02:00
S26
03:00
S29
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/19 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-д болсон хар салхинд өртсөн болон хохирсон монгол иргэн байхгүй

ikon.mn
2018 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг

АНУ-ын Зүүн эргийн Хойд Каролин, Өмнөд Каролин, Виржини зэрэг мужид болж буй “Флоренс” хар шуурганы улмаас 2018 оны есдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 32 хүн амь үрэгдэж, 500 гаруй мянган иргэн, бизнес эрхлэгчид орон байргүй болж, урьдчилсан тооцооллоор 10 тэрбум ам.долларын хохирол учирчээ. Хар шуурганд нэрвэгдсэн Хойд Каролинд 752 мянга, Өмнөд Каролинд 119 мянган иргэн цахилгаангүй болоод байгаа бөгөөд иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Флоренс” хар шуурганд өртөөд байгаа мужууд нь байгалийн гамшгийн хэмжээнд хүрснийг зарлаж, яаралтай нэмэлт санхүүжилт олгож, 100 нисдэг тэрэг, 6 сая бэлэн хоол, 4 сая литр цэвэр ус, 730 мянган хөнжил зэрэг тусламж үзүүлэхээр болсноо мэдэгдэв.

“Флоренс” хар шуурганы улмаас эрэг дээрх усны түвшин эрс нэмэгдэж, бороо их хэмжээгээр орж байгаагаас хөрсний гулгалт, үер болох магадлал өндөр байгааг АНУ-ын орон нутгийн засаг захиргаанаас иргэдэд анхааруулж байна.

Вашингтон дахь ЭСЯ-наас ирүүлсэн мэдээгээр одоогийн байдлаар АНУ-д болсон хар салхинд өртсөн болон хохирсон монгол иргэн байхгүй байна.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

x