Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр настай хүүг Эрдэнэтээс эсэн мэнд олж, хулгайлсан этгээдийг эрэн сурвалжилж байна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

2018 оны есдүгээр сарын 6-ны өдөр хоёр настай эрэгтэй хүүхэд Чингэлтэй дүүргийн V хороо буюу Теди төвийн орчмоос алга болсон гэх мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд бүртгэгджээ.

Мэдээллийн дагуу хүүхдийг хайх ажлыг зохион байгуулж есдүгээр сарын 7-ны өдөр Эрдэнэтээс эсэн мэнд олж хамгаалах байранд хүргэсэн байна.

Цагдаагийн байгууллагаас хүүхдийг хулгайлсан этгээд нь 1989 онд төрсөн эрэгтэй О болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, эрэн сурвалжилж байгаа аж.