2021/05/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.77₮
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
27°
|
00:00
S29
01:00
S29
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S26
07:00
S40
08:00
S26
09:00
S30
10°
10:00
S30
12°
11:00
S30
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сүхбаатарын талбайд болох ажлын байрны нээлттэй өдөрлөгт 60 ААН оролцоно

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 19, 20-нд болох гэж байна.

Энэ үеэр нийслэлийн иргэдэд нээлттэй ажлын байрны мэдээллийг хүргэх аж. 

Өдөрлөгт Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дэргэдэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Цагийн ажлын бирж, ажил олгогч 70 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 4,000 гаруй ажлын байрны захиалга, Мэргэжлийн сургалтын 34 байгууллага, Хадгаламж зээлийн хоршоод, Гарааны бизнес эрхлэгч, хувийн хөдөлмөрийн биржүүд оролцоно.

Хөтөлбөр

2018.09.19-ний өдөр

  • Хүний нөөцийн мэргэшсэн ажилтан, сэтгэл зүйч, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүд ажил хайгч иргэдэд зөвлөгөө өгөх
  • Ажил олгогч 70 аж ахуйн нэгж байгууллага болон 15 хувийн хөдөлмөрийн биржүүд 4,000 гаруй нээлттэй ажлын байраа танилцуулж, хүний нөөцийн бүрдүүлэлт хийнэ
  • Хадгаламж зээлийн хоршоодын гишүүд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчлах, таниулах

2018.09.20-ний өдөр

  • Мэргэжлийн болон давтан сургалтад хамрагдсан иргэдийн дунд оёдол, үсчин, нүүр будалт, хумс засал гэсэн 4 мэргэжлээр ур чадварын уралдаан зохион байгуулна
  • Хүний нөөцийн мэргэшсэн ажилтан, сэтгэл зүйч, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүд ажил хайгч иргэдэд зөвлөгөө өгөх
  • 60 аж ахуйн нэгж байгууллага болон 15 хувийн хөдөлмөрийн биржүүд 4,000 гаруй нээлттэй  ажлын байраа танилцуулж, хүний нөөцийн бүрдүүлэлт хийнэ
  • Гарааны бизнес эрхлэгчид үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчлах, таниулах
  • Мэргэжлийн сургалтын байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчлах, таниулах
  • Хөдөлмөрийн хувийн биржүүд үйл ажиллагаагаа сурталчлах, таниулах, иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх
  • Политехник коллеж болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан суралцагчдад нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих Смарт картын бүртгэл, олголт хийнэ.

 

Эх сурвалж: Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар

x