Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Машины салхины шилэн дээр гар утасны дэлгэц харагдана

Р.Түвшин, iKon.mn
2013 оны 11 сарын 18
IKON.MN
Зураг зураг

Авто машинд IT нэвтрүүлэх санаачлагууд сүүлийн үед маш эрчтэй байгаа. Тэгвэл Indiegogo сайт дээр нэг стартап компани энэ чиглэлд бүтээгдэхүүн гаргахаар хөрөнгө босгоод эхэлжээ. NeXT компаний бүтээх HeadsUp систем нь жолоочын гар утасны дэлгэцийг машинийх нь салхины шилэн дээр гаргах гэнэ.

Ингэснээр жолооч хөдөлгөөнд оролцож байхдаа гар утастайгаа харьцах гэж анхаарал сарних явдал эрс багасна гэж үзэж байна. Дуу хоолойгоор удирдагдах энэ системээр жолооч нь дуудлага, SMS, email зэрэг түгээмэл хэрэглээг удирдах боломжтой болох гэнэ.