Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: ХУД-ийн ИТХ улс төрийн хэлмэгдэгсэд болон тэдний ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлнэ

ikon.mn
2018 оны 9 сарын 7
iKon.MN

Төрийн ордны "Их танхимд"

08:30 минутаас "Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна" хэлэлцүүлэг болно. 

Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд

09:00 цагаас Сургалтын төлбөр Оюутны хөгжил сэдэвт зөвшилцөх хэлэлцүүлэг болно.

"Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд 

09:00 цагаас “Ази, Номхон далайн бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбоо (CACCI)-гаар дамжуулан бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь" сэдэвт олон улсын чуулга уулзалт эхэлнэ.

МУИС-ийн Номын сангийн 5 давхарт

09:00 цагаас Тогтвортой Хөгжлийн Форум эхэлнэ. Энэ удаагийн форумын үндсэн зорилго нь Зүүн хойд азийн бүсэд Тогтвортой Хөгжлийн Зорилтуудын хэрэгжилтийг идэвхижүүлэхийн тулд Засгийн газар болон судлаачдын тэргүүлэх зорилгуудыг олон талын оролцоотойгоор тодорхойлох юм.

Барилгачдын талбайд

10:00 цагаас Монгол Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018 "өдөрлөг болно.

Блю скай зочид буудлын Кристал тамхимд

10:00 цагаас Ази номхон далайн орнуудын клиникийн паталогич лабораторийн эмч нарын нийгэмлэгийн 15-р олон улсын конгресс болно. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нээж үг хэлнэ.

Хан-Уул дүүргийн Соёлын ордонд

10:00-11:30 цагийн хооронд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг угтаж хэлмэгдэгсэд болон хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлнэ. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний үр хүүхэд, ач зээ нар нийт 226 иргэн бүртгэлтэй байна.

MN мэдээллийн төвд

11:00 цагаас Монгол Улсын хүүхэлдэйн театрын “Инээмсэглэл дүүрэн-70 жил” ойн арга хэмжээ болон намар цагийн үзвэрийн нээлт маргааш буюу есдүгээр сарын 8-ны бямба гаригт Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдахтай холбогдуулж мэдээлэл хийнэ.

АТГ-ын гадна

11:30 минутаас АШУҮИС-ийн Хангамж үйлчилгээний газрын дарга Ц.Батхуяг тус сургуулийн захирал Ж.Цолмон, Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан дэд захирал Д.Отгонбаатарыг ашиг сонирхлын зөрчилтэй холбоотойгоор шалгуулах хүсэлтээ өгч, мэдээлэл хийнэ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны "А" танхимд

12:00 цагаас Дэлхийн Эмэгтэй Гайд, Эмэгтэй Скаутын Холбооны Ази, Номхон Далайн Андуудын төлөөлөл 107 хүн Монголд хүрэлцэн ирж Монголын охид, залуу эмэгтэйчүүдэд өөрсдийнхөө хөдөлгөөнийг удирдах бидний санал санаачилгыг хөхиүлэн дэмжих хандивын ёслолын үйл ажиллагааг анх удаа Монголд зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.