Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

IFA 2018 үзэсгэлэнгийн оролцогч LG ELECTRONICS-ийн хиймэл оюун ухаантай гэр ахуйн цахилгаан бүтээгдэхүүний тухай

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 9 сарын 4
Сурталчилгаа

Берлин хотын дэлхийн Инновацын үзэсгэлэнд танилцуулагдаж буй ухаалаг хөргөгч, дуу, хоолой танигчтай уураар ариутгагч болон LG-ийн бусад дээд зэрэглэлийн бүтээгдэхүүний тухай.


Берлин хотод зохион байгуулагдаж буй IFA 2018 үзэсгэлэнд LG Electronics (LG)-ийн ухаалаг шийдэл болон дизайнерын ноу-хау буюу шинэ шийдлүүд танилцуулагдлаа. Дэлхийд тэргүүлж буй болон хамгийн сүүлийн үеийн хөгжүүлэлт хийгдсэн бүтээгдэхүүнүүд бол InstaViewThinQ ухаалаг хөргөгч, дуу хоолой танигчтай уураар ариутгагч LG StylerThinQ, Компрессортоо хамгийн анх удаа 20 жилийн үйлдвэрийн баталгаа өгсөн LG Centum системтэй хөргөгч, дарс хадгалагч, хатаагч мөн угаах зүйлсийнхээ жинг тодорхойлж, угаах горимоо өөрөө тохируулах дээд зэрэглэлийн LG SIGNATURE бүтээгдэхүүнүүд багтаж байна.

LG InstaViewThinQ ухаалаг хөргөгч нь ThinQ Gourmet горимыг суурилуулсан анхны хөргөгч юм. Энэхүү горим нь хэрэглэгчдэд ямар бүтээгдэхүүн хөргөгч дотор байгаа эсэх, түүгээр ямар хоол хийж болох жорыг хөргөгчөөс өөрөөс нь мэдэх боломжийг олгох ба бусад богино долгионы зуух, шарах шүүгээтэй холбогдож хоол хийх зааварчилгаа дамжуулах боломжтой юм. Хиймэл оюун ухаантай 29 инчийн хянах самбараар дамжуулан  хөргөгч дотор буй бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа, ямар бүтээгдэхүүн хөргөгч дотор байгааг дотор талд байрлуулсан тусгай камераар алсаас хянах боломжтой юм. 

 

Мөн түүнчлэн LG Electronics  нь бидний сайн мэдэх InstaView Door-in-Door хөргөгчид нэмэлтээр доод хэсэгт нь хөлдөөгч байрлуулсан шинэхэн загвараа   танилцууллаа. Доод хэсэгтээ хөлдөөгчтэй шинэ загварын хөргөгч нь эрчим хүчийг дээд зэргээр хэмнэхээс гадна хэрэглэгчийн тав тухыг хангах маш олон онцлог технологийг суурилуулж өгсөн. Энэхүү хөргөгч нь компрессортоо 20 жилийн үйлдвэрийн баталгаа олгосон анхны хөргөгч болж чадлаа. Centum системийн тусламжтай хэрэглэгчид дэвшилтэд технологийг илүү мэдрэх боломжтой боллоо. Тус хөргөгч нь бусад хөргөгчтэй харьцуулбал шугаман хөдөлгүүртэй тул 32% цахилгаан хэмнэлтийг бий болгоно. Тодруулбал хөлдөөгчийг доод хэсэгт байрлуулснаар бусад ижил төрлийн A +++ хөргөгчтэй харьцуулахад эрчим хүчийг 40% илүү хэмнэдэг болох нь туршилтаар баталгаажсан юм.  Инвертор шугаман компрессор болон Centum систем бүхий LG хөргөгч нь 20 жилийн үйлдвэрийн баталгаатай тул бүтээгдэхүүний ашиглалтын хугацаа болон чанарыг илтгэн харуулж байна. Доод хэсэгтээ хөлдөөгчтэй Centum систем бүхий хөргөгч нь ган төмрөөр хийгдсэн, хар матт өнгөтэй юм. Мөн энэхүү шинэ загварын LG SIGNATURE хөргөгч нь хүн ойртох үед хаалга автоматаар онгойдог горимоор тоноглогдсон ба хэрэглэгчийн гар завгүй байх үед хаалга хоёр дахин томоор онгойж, хэрэглээний хялбар байдлыг бий болгоно.

 

Мөн LG нь хамгийн сүүлийн үеийн дарс хадгалагч, хувцас хатаагч зэрэг дээд зэрэглэлийн SIGNATURE бүтээгдэхүүнээ танилцууллаа. 

LG SIGNATURE бүтээгдэхүүн нь брэндийн хамгийн шилдэг бүхнийг өөртөө агуулсан, дээд зэргийн чанартай, хамгийн бүтээмж өндөртэй үр дүнг бий болгох шилдэгийн шилдэг бүтээгдэхүүнүүд юм. LG SIGNATURE дарс хадгалагч нь 65 шил дарсыг нэг дор хадгалах боломжтой . Дуу хоолой танигчтай учир хаалгыг хялбархнаар онгойлгох эсвэл гэрэл асаахыг тушааж, хар шилний цаана юу байгааг төвөггүй харах боломжтой юм. Гоо зүйн өндөр мэдрэмжийг агуулсан, дэвшилтэд технологи бүхий LG SIGNATURE дарс хадгалагч бүтээгдэхүүнийг IFA үзэсгэлэнд оролцсон зочдод танилцуулахын тулд нэрт дарс  шүүмжлэгч Жеймс Соклингтэй хамтран ажиллаж, дарсыг энэхүү агуулагчид хадгалснаар хэрхэн амт нь сайжирч байгааг батлан харуулсан юм. 

Өндөр чанарын угаасан зүйл хатаагч энэ жил анх удаагаа LG SIGNATURE-т нэгдлээ. 10кг-ийн хатаагч нь хүрдэн доторх угаасан зүйлийн жинг тодорхойлж, шаардлагатай горимыг сонгон ажиллах болно.  

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.