Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Британий ерөнхий сайдыг Африкчууд дахин бүжиглүүлэв

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Африк тивд анх удаа аялж яваа Их Британий ерөнхий сайд Тереза Мэй Европын Холбооноос гарсны дараа улс орноо ганцаардуулахгүйн тулд хуучин колони байсан орнуудтайгаа эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг чармайж байна.

Тэр долоо хоногийн эхээр Өмнөд Африкийн Кэйп Таун хотын дунд сургуульд зочлохдоо хүүхдүүдтэй цуг бүжиглэсэн нь Британий сошиал ертөнцөд дуулиан тарьж, эв хавгүй хөдөлгөөнөөрөө “Робот Мэй” гэх хочтой болсон юм.

Тэгвэл Пүрэв гарагт тэр Африк тивийн сүүлчийн зогсоол болох Кени улсын нийслэл Найроби дахь НҮБ-ын байранд зочлохдоо дахин бүжиглэхэд хүрсэн байна.

Британичууд ерөнхий сайдынхаа эвсэлгүй бүжгийг элдвээр элэглэж, хөдөлгөөний хэмнэлд нь тохирох хөгжимтэй эвлүүлсэн бичлэгүүдийг олноор гаргажээ.

Эдийн засаг нь эрчимтэй өсөж байгаа Африк тивд хөрөнгө оруулах өрсөлдөөн АНУ, Франц, Хятад зэрэг гүрнүүдийн дунд нэмэгдэж байгаа. Тэгвэл Британичууд энэ өрсөлдөөнд хүчтэй тоглогч болох хүсэлтэй байгааг Тереза Мэй айлчлалынхаа үеэр илэрхийлж байгаа юм.

 

Эх сурвалж: Mashable

 

Зураг
13 | 18 | 18 цаг