БНТУ-ын Ялалтын баярын 96 жилийн ойн баярыг тохиолдуулан Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М. Ахмет Язалын санаачилгаар Монголын Пластик дуураймал загвар зохион бүтээгчдийн нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд "Байлдааны Хуягт Техникийн Пластик Загварын уралдаан" зохион байгуулагдлаа
Тус тэмцээнийг иргэний агаарын тээврийн “Туркиш Эйрлайнс” авиа компани ивээн тэтгэсэн бөгөөд тэмцээнд нийт 15 орчим бүтээл ирүүлсэн юм.
Мөн Элчин сайд М. Ахмет Язал тэмцээний 2,3,4 дүгээр байрыг эзэлсэн Ш.Баттөр, Б.Энхбаяр, К.Билгүүн нарт гарын бэлэг гардуулав.
Ийнхүү Монгол Улсаас анх удаа энэ спортын төрөлд олон улсын хэмжээний тэмцээнд тамирчин өрсөлдөх юм.