Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийг шуугиулсан байлдааны сургуулилалтад Монгол Улс хэдэн цэрэг илгээхээ нууцалж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Есдүгээр сарын дундуур ОХУ сүүлийн 40 орчим жилийн хугацаанд хамгийн томд тооцогдох байлдааны сургуулилалт хийх болсноо саяхан зарласан билээ.

Восток 2018 нэртэй уг нүсэр арга хэмжээнд Оросын арми 300,000 цэрэг болон олон тооны зэвсэг техникээ оролцуулна гэсэн бол Хятад улс 3,200 цэрэгээ зэвсэг техникийн хамт оролцуулахаа мэдээлжээ. Харин оролцох гуравдагч тал болох Монгол улс ямар хэмжээнд оролцох нь тодорхойгүй байна.

iKon.mn-ий редакц энэ талаар Монгол улсын Батлан хамгаалах яамнаас лавласан боловч тодорхой мэдээлэлтэй хүн олдсонгүй.

Ройтерс агентлагийн гаргасан дараах хөдөлгөөнт дүрснээс уг арга хэмжээний цар хүрээг ойлгох боломжтой. ЗХУ 1981 онд Запад нэртэй байлдааны томоохон сургуулилалтыг Варшавын гэрээний орнуудын хамт зохион байгуулж байсан. Восток 2018 нь зарим талаар энэ сургууилалтыг давж гарахаар байгааг ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хэлсэн юм.

Өрнөдийн зарим хэвлэлүүд уг арга хэмжээг хүн төрөлхтний түүхэнд хамгийн том цэрэг, дайны сургуулилалт гэж дүгнэжээ.

Эх сурвалж: Reuters