Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

А.Мөнхөө: Олон зуун өвчнөөсөө салж, өөрийгөө эрүүлжүүлэх түлхүүр таны гарт байгаа

Т.Саран, iKon.mn
2018 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өвөрмонголын мэс заслын эмч, эрүүл мэндийн зөвлөх, доктор, профессор Авирын Мөнхөө “Сайн энергийн төв” ТББ-ын урилгаар Улаанбаатар хотод иржээ. Тэрбээр 1995 оноос хойш хийсэн судалгааныхаа үр дүнд гаргасан эрүүл амьдрах тухай цогц хичээлээ талаар ирэх есдүгээр сарын 2-нд “UB Palace”-ийн танхимд хүргэх юм байна. 

Түүний лекцэд:

  • Эрүүл амьдрах арга ухаан
  • Эрүүл, зөв хооллолтын хичээл
  • Сэтгэл зүйн энгийн мэдлэг
  • Төрөлх чадвараа сэрээх хичээл
  • Сайн энерги хуримтлуулах хичээл
  • Эд эрхтний тамир сэргээх дасгал
  • Тайвшруулан амраах бясалгал зэрэг багтжээ. 

Түүний тодорхойлсноор эдгээр нь өвчин эмгэгээс хол, эрүүл аж төрөх хамгийн гол ойлголтууд бөгөөд хүн хоол хүнсээрээ дамжуулан эрүүлжих бүрэн боломжтойг тэрбээр өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ дурдсан.  

Аливаа хүн эрүүл амьдрах арга ухаанд суралцаж, илрээгүй өвчнөө эдгээж, өөрийгөө эрүүлжүүлэх хичээлээр дамжуулан эрүүл энх, аз жаргалтай, сайн сайхан амьдралыг өөрийн гараар цогцлоон бүтээж чадна гэдгийг А.Мөнхөө багш өөрийн боловсруулсан цогц хичээлээрээ баталжээ.

Тэрбээр анагаах ухааны салбар, технологи хөгжихийн хэрээр хүмүүсийн өвчлөл дагаад “хөгжиж”, олширч байгаа гажиг тогтолцоог ажигласнаар 1995 оноос судалгаагаа эхлүүлжээ. Үүнийхээ үр дүнд гарган авсан түүний цогц хичээлд суралцсан олон мянган хүн зүрх судасны өвчин, сахар, даралт, цусны өөхлөлт, элэгний өөхлөлт, үе мөчний өвчин, сэтгэл санаа тогтворгүй байх, нойр хулжих гэх мэт бие сэтгэлийн зовиураас салжээ. Тухайлбал, анагаах ухаан цусны даралтыг эмчлэх арга одоо болтол олоогүй бөгөөд насан туршдаа эм уухыг зөвлөдөг бол энэ өвчнөөс эрүүл хэв маягийн тусламжтайгаар бүрэн салах боломжтойг А.Мөнхөө мэдээлэл хийх үеэрээ дурдлаа. Түүнчлэн биеэ эрүүл авч яваагүйгээс эрүүл бус хүүхэд төрүүлэх нь маш том нүгэл хэмээн тэрбээр анхааруулаад өөрсдийн эрүүл мэндийг гартаа авснаар ирээдүйд эрүүл иргэнийг төрүүлэх боломжтой гэдгийг санууллаа.