Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгост BMW үйлдвэрийн автомашинууд шатсаар байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгост замын хөдөлгөөнд оролцож байгаа Германы BMW үйлдвэрийн суудлын автомашинуудад гэнэт гал гарч шатах үзэгдэл тасрахгүй байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр энэ он гарсаар нийт 34 машин шатжээ.

Хэрэг явдалтай холбоотойгоор BMW компанийн Өмнөд Солонгос дахь төлөөлөгч иргэдээс уучлал гуйж, гал гарах болсон шалтгааныг шалгаж байгаагаа мэдэгдсэн байна.

Мөн засгийн газар галын шалтгааныг шалгахаар болсон юм. Өмнөд Солонгосын сөрөг хүчний улс төрчид галын эрсдэлтэй BMW машинуудыг хөдөлгөөнд оролцохыг түр хугацаанд хориглохыг эрх баригчдаас шаардаж, тэдний авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хангалтгүй байна гэж шүүмжилжээ.

Тэгвэл өчигдөр буюу Пүрэв гарагт хоёр тусдаа зам дээр хоёр BMW автомашин галд автаж шатсан байна.

 

Тэдгээрийн нэг нь болох BMW 730Ld загварын машин Сөүлээс өмнө зүгт 300 км зайтай Сачён дахь Намхэ хурдны зам дээр явж байхад нь хөдөлгүүрээс гал гарч шатсан гэнэ.

 

Нөгөө нэг нь болох 320d загварын машин мөн нийслэлээс өмнө зүгт Гёнги мужийн Уйван дахь хурдны зам дээр шатсан байна.

Өмнөд Солонгосын тээврийн яам шинжээчдээ Герман дахь BMW-ийн үйлдвэр рүү илгээхээр төлөвлөж, тус улсын парламент уг асуудлаар сонсгол зохион байгуулахаар болжээ.

 

Эх сурвалж: Korea Times