Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Халуунаас сэргийлэх зорилгоор Токио 2020-ын триатлоны тэмцээнийг өглөө эрт эхлүүлнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

2020 оны Токиогийн Зуны олимпийн наадмын триатлоны тэмцээнийг хүний гараар бүтсэн Одайба арал дээр өглөө эрт зохион байгуулахаар болжээ.

Өчигдөр наадмыг зохион байгуулагчид, Олон Улсын Триатлоны Холбооныхон спортын энэ төрлийн тэмцээнүүдийн цагийн хуваарийг эцэслэн шийдвэрлэснээ танилцуулсан байна.

Тэмцээн эхлэх цагийг өглөөний 10:00 цаг гэж төлөвлөж байснаа өчигдөр Токиогийн зуны их халуунаас сэргийлэхийн тулд 08:00 цаг болгон урагшлуулжээ.

Яг одоо Япон орон агаарын хэт халалтын гамшигт өртөөд байна. Энэ зуны хэт халалтын улмаас 116 хүн амиа алдсан юм.

1964 оны Токиогийн Олимпийг аравдугаар сард зохион байгуулж байсан нь зуны халуунаас зайлсхийсэн хэрэг байв. Гэвч одоо үед ивээн тэтгэгчдийн тавьж буй шаардлага, шууд дамжуулах хэвлэл мэдээллийнхний цагийн хуваариас хамаараад ингэж өөрчлөх боломжгүй болоод байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press