Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Сүрьеэгийн сорилыг өнөөдөртөө багтаад ХӨСҮТ-д хүлээлгэн өгнө гэв

Г.Номин, iKon.mn
2018 оны 8 сарын 2
iKon.MN

Сүрьеэгийн халдвар авсан эсэхийг илрүүлэх шинжилгээ буюу туберкулины сорил улс даяар тасарсан тул энэ төрлийн шинжилгээ хийлгэх иргэдийн бухимдлыг дагуулаад байсан билээ. 

Тэгвэл ОХУ-аас оруулж ирж буй тус сорил өнөө өглөө гааль дээр орж ирснийг сорилыг нийлүүлж буй "Аглаг мед" компанийн ажилтан хэллээ. Тэрбээр "Сүрьеэгийн сорилыг аюулгүй байдлыг хангасан нислэгээр тээвэрлэх ёстой учраас хэд хоногийн саатал гарсан. Бид гаалийн бүрдүүлэлт хийгээд явж байна. Өнөөдөртөө багтаад сорилыг захиалагч тал буюу ХӨСҮТ-д хүлээлгэн өгнө" гэлээ. 

 

Сорил захиалгын талаар ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны мэргэжилтэн н.Уранжаргал "Захиалга жилийн энэ үед зохион байгуулагддаг. Манай алба Тандалт судалгааны албанаас өгсөн тоогоор захиалгыг хийсэн. Журмын дагуу нийлүүлэгч компанийг шалгаруулан захиалгын үйл ажиллагааг зохион байгуулсан" хэмээн хэллээ.

Уг сорилыг арьсан доор тавьж халдвар авсан эсэхийг тодруулдаг юм байна. 

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар хавар сүрьеэ өвчнийг илрүүлэх тухай аян зарлаж, сорилыг олон тоогоор хэрэглэсэн нь нөөц дуусахад хүргэсэн гэж байв. Энэ талаар ХӨСҮТ болон ЭМЯ-наас тодруулахад тодорхой мэдээлэлгүй байгаагаа хэлж байсан юм. 

 

Зураг
13 | 12 | 12 цаг