Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын тусгай хүчнийхэн Ливид барьцаалагдсан иргэнээ аврахаар хөдөлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Иргэний дайны байдалд байгаа Ливи улсад Өмнөд Солонгосын нэг иргэн зэвсэгт бүлэглэлийн гарт барьцаалагдсан юм.

Түүнийг гурван Филиппин хүний хамт долдугаар сарын 6-нд орон нутгийн зэвсэгт бүлэглэл хулгайлжээ. Тэгвэл Адены буланд байрлаж байгаа Өмнөд Солонгосын далайн дээрэмчидтэй тэмцэх тусгай тасгийнхан барьцаалагдсан иргэнийг аврахаар Ливи рүү хөдөлснийг тус улсын ерөнхийлөгчийн албанаас өнөөдөр өглөө мэдээлсэн байна.

Адены булан нь Персийн булангийн ойролцоо, Арабын хойг, Африкийн эх газрыг тусгаарлаж байдаг Энэтхэгийн далайн хэсэг юм.

Өчигдөр Өмнөд Солонгосын барьцаалагдсан иргэний ерөнхийлөгч Мүүн Жэ Инээс аврал гуйж буй дүрс бичлэгийг зэвсэгт этгээдүүд интернэтэд тараасан байна. 

Хөх ордны мэдэгдэлд “Эх орон нь, ерөнхийлөгч нь түүнийг хэзээ ч орхихгүй. Барьцаалагдсан эхний өдөр ерөнхийлөгч иргэнээ суллах бүх арга хэмжээг авахыг засгийн газарт даалгасан. Манай засгийн газар одоо Ливийн эрх баригчид, АНУ, Филиппин зэрэг холбоотнуудтай нягт хамтран ажиллаж байна” гэжээ.

4,000 тонн жинтэй Мунму хөлөг онгоц, түүн дээр байрлаж буй Чёнхай тусгай тасаг Ливийн усан хил рүү нэвтрэх даалгавар авсан байна. 

 

Эх сурвалж: Yonhap News