Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

10 настай хүү домогт Майкл Фэлпсийн 23 жилийн өмнө тогтоосон дээд амжилтыг эвджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Калифорни мужийн оршин суугч, 10 настай Кларк Кэнт Апуада 100 метрийн эрвээхэй сэлэлтээр Олимпийн олон удаагийн аварга Майкл Фэлпсийн 1995 онд тогтоосон дээд амжилтыг эвджээ.

Калифорнид болж буй “Far West International Championship” тэмцээнд оролцохдоо Апуада 1:09:38 хугацаанд барианд орсон нь мөн 10 настайдаа Фэлпсийн тогтоож байсан үзүүлэлтийг секунд гаруй хугацаагаар ахиулсан хэрэг байв.

Олимпийн 23 алтан медальтай Фэлпсийн тогтоосон энэхүү дээд амжилтыг 23 жилийн турш хэн ч эвдэж чадаагүй юм.

Апуада энэ тэмцээний бусад зургаан төрөлд мөн түрүүлж, нийтдээ 7 алтан медаль зүүжээ.

Хүүгийн дасгалжуулагч Даи Райана “тэр бол миний дасгалжуулж байсан ямар ч хүүхэдтэй адилгүй тамирчин” гэж магтсан байна. Тэмцээний дараа Апуада “Superman” хэмээх хочтой болжээ.

 

Эх сурвалж: ESPN