Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

ХХБанк “SAVE LIFE” төсөлтэй үргэлжлүүлэн хамтран ажиллаа

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 8 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

ХХБанк нийгмийн хөгжлийн төлөө JCI Mongolia байгууллагаас санаачлан зохион байгуулж буй НҮБ-ийн “Тогтвортой хөгжлийн 17 зорилго”-д чиглэсэн нярайн эндэгдлийг бууруулах зорилготой “SAVE LIFE” төслийн 2018 оны III шатыг дахин дэмжин, хамтран ажиллаа.

Уг төслийн III шатанд нярайн мэс заслын дараах эрчимт эмчилгээний тасгийн өргөтгөлийг хийж гүйцэтгэн олон улсын стандартын шаардлагад нийцэхүйц тохижилт болон тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгч нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд ХХБанкны Гүйцэтгэх захирал О.Орхон оролцож цаашид ч “SAVE LIFE” төслийг дэмжин ажиллахаа мэдэгдсэн бөгөөд төслийн багийнханд ажлын өндөр амжилт хүсч, талархал илэрхийллээ.

2017 онд ХХБанкны оролцсон “SAVE LIFE” төслийн II шатанд нярайд зориулсан хагалгааны иж бүрэн тоног төхөөрөмжийг хандивлаж, тусгайлсан мэс заслын өрөөг бий болгосон үйл ажиллагааны үр дүнд мэс заслын дараах эргэн сэргэлт 72.2% байснаас 10%-иар нэмэгдэж 82.2% болж уг төсөл өнгөрсөн онд 20 гаруй хүүхдийн алтан амийг нэмж аварч чадсан байна.

ХХБанк нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхэд, залуучуудын эрүүл мэнд, боловсролд чиглэсэн олон төсөл, арга хэмжээг цаашид ч зохион байгуулж, дэмжиж ажилласаар байх болно.

Мөн “Save Life” төсөлд хамтран нэгдэж, хойч үедээ үнэтэй хувь нэмэр оруулж буй бүх байгууллагууд болон хувь хүмүүстээ ХХБанк талархал илэрхийлж байна.

ХӨГЖИЛ, ДЭВШИЛД ХАМТДАА

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.