Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Голомт банкны хамт олон Өлгийчүүддээ сэтгэлийн дэм өгөх аянд нэгдэхийг уриалж байна

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 8 сарын 1
Сурталчилгаа

Хайртай гэр бүл, халуун ам бүлээрээ олон жил амьдарсан гал голомтоо үерийн усанд автахыг харах, хамгийн эрхэм хэн нэгнээ бэртэж гэмтэхийг үзнэ гэдэг юутай хэцүү зовлон билээ. Энэ зовлонг Өлгийчүүд маань амсаад хэдхэн хонож байна.  

 

Долдугаар сарын 14-16-ны өдрүүдэд асгарсан усархаг аадар бороо 600 өрхийн 2500 гаруй иргэнд энэ зовлонг учруулсан юм. Тэд одоо цэцэрлэг, сургуулийн дотуур байранд амьдарч байна.

 

Хэдийгээр учирсан хохирлыг барагдуулахаар төр засгаас эхлээд хүн бүр эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгаа ч эдгээр иргэдийн хувьд амьдрах орон сууцаа засаж сэлбэх гээд бүгдийг дахин шинээр босгох том шалгуур хүлээж байна. Харин бид энэ зовлонг хөндлөнгөөс ажиглан, хоосон өрөвдөж, хөөрхийлөөд өнгөрөх учиргүй юм.

 
 
 

Тиймээс Голомт банкны хамт олон Баян-Өлгийчүүддээ сэтгэлийн дэм өгөх зорилгоор 50 сая төгрөгийн хандивыг илгээсэн юм. Хандивын мөнгөөр эхний ээлжинд үерийн дараа цэвэр усгүй болж, хөрс ус нь бохирдсон 2,3-р багуудад гүний худаг гаргах ажлыг цаг алдалгүй эхлүүлсэн бөгөөд энэ ажлын гүйцэтгэл 70 хувьтай явагдаж байна.

 

Мөн эд хөрөнгө, бизнес, сэтгэл санааны хамгийн их хохирол амссан Голомт банкны 53 харилцагч болон Голомт банкныхаа 4 ажилтанд бэлэн мөнгөний туслалцаа үзүүллээ.

 
 

Түүнчлэн орон гэргүй болсны улмаас түр хорогдох байранд амьдарч буй Өлгий сумын 140 орчим иргэнд бэлэн мөнгө болон эд материалын тусламж үзүүлээд байна.

 
 
 

Гамшгийн үеэр нойр хоолгүй ажиллаж, иргэдийн амь насыг аварч яаралтай тусламж үзүүлсэн аймгийн Онцгой байдлын газар, цэвэр усны шугамын Суат ХХК, Цагдаагийн газар, Хилийн цэрэг, Барилгын цэргийн албан хаагчдад тусламж үзүүлж, гамшгийн дараах хохирлыг барагдуулах үйлсэд зориулж байна.

 
 
 
 

Хүн гэдэг ядарч яваа нэгэндээ эргэж босох хүч, урам, утга учрыг өгөх учиртай. Та бидний сэтгэлийн тус Өлгийчүүдэд минь багадахгүй тул гамшгийн хохирлыг бууруулах, сэргээн босгох үйлсэд нэгдэхийг мөн уриалж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.