Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгэлгээний хэв маягаар гоёгч залууст зориулсан сургалт болно

ikon.mn
2018 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Хувцас загвараар төдийгүй сэтгэлгээний хэв маягаар өөрийгөө илэрхийлэгч залуусын жил бүр хүлээдэг уламжлалт Free market academy 2018 эрчимжүүлсэн сургалт наймдугаар сарын 3-7-ны өдрүүдэд Gobi Deluxe амралтад болох гэж байна. 

Эдийн засгийн сэтгэлгээний түүх, үндсэн суурь зарчим, чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд, эдийн засгийн болон улс төрийн эрх чөлөө, мөнгө, ёс суртахуун, дэлхийн эдийн засгийн тулаан зэрэг сэдвээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, судлаачид урилгаар ирж лекц уншдаг нь FREE MARKET ACADEMY сургалтын үр нөлөө, нэр хүндийг тодорхойлдог. Энэ жилийн сургалтад олон улсын нэрт эдийн засагч, философич,Хонолулу дахь Хавайн Их Сургуулийн Эдийн засаг, бизнесийн төвийн захирал Кэн Скүүлэнд, TFT Events-н үүсгэн байгуулагч, Актон институтийн Ази, номхон далайн бүсийг хариуцсан гадаад харилцааны захирал Ли Скүүлэнд, Эдийн засгийн ухааны доктор, Francisco Marroquín их сургуулийн зочин профессор Кристофэр Линг нар хичээлийг удирдан явуулж, мэдлэг мэдээллээ хуваалцах юм.

Түүнчлэн эдийн засгийн суурь зарчим, онолын сэтгэлгээний талаар мэдлэгээ тэлээд зогсохгүй тэдгээрийг өөртөө шингээх явцдаа өөрийгөө болон хүрээлэн буй ертөнц, хүмүүс, хувьсан өөрчлөгдөх асуудлуудыг хэвшмэл бус шинэ өнцгөөс харах ёадварт суралцдаг. Эцсийн дүндээ тэрхүү чадвараа өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх сэдэл, дадалд сургах нь сургалтын нэг зорилго гэж зохион байгуулагчид үзэж байна. 

Төсөв, татвар болон түүгээр дамжуулан хэрэгжүүлдэг орлогын дахин хуваарилалтын бодлого гэж юу болох гэх зэрэг олон асуудлаар дээрх багш нараас лекц сонсч, эдийн засгийн бодлогод дүн шинжилгээ хийх чадварт суралцана. Хотын хөл хөдөлгөөн, дуу чимээ, завгүй ажлаасаа түр чөлөө авч, гадаадын их, дээд сургуулийн магистрийн хөтөлбөрт л сонсч болох үнэтэй хичээлүүдийг дөрөв хоногт эрчимжүүлсэн байдлаар эх орондоо авах боломжийг “Торгоны зам сан”, “Мизес Монгол” ТББ-ууд хамтран олгож байгаа юм. Эдгээр байгууллага нь Монголын эдийн засагт нөлөөлөх шийдвэр гаргах төвшний улстөрч, эдийн засагч, бизнес эрхлэгчид хамтран ажиллах, эдийн засаг дахь бэрхшээлүүдийг тодорхойлж түүнээс гарах арга зам, шийдлийг хамтдаа эрж хайх санаачилга, бололцоог дэмжихийг эрмэлздэг байна.

Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.freemarket.mn/free-market-academy , мөн https://www.facebook.com/events/522829784800905/  хаягаас авах боломжтой.