Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Монелийн уулзвар дахь ус зайлуулах жалганд буусан ААН-ийг албадан буулгаж байна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотод өнгөрсөн долоо хоногт усархаг аадар бороо орсон билээ.

Энэ үеэр Монелийн уулзвар дахь авто замын үерийн ус зайлуулах хоолойг таглаж зөвшөөрөлгүй иргэн, аж ахуйн нэгж бууснаас болж тус бүсийн авто зам эвдэрч, ихээхэн хохирол учирсан.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас холбогдох арга хэмжээг авч, Монелийн уулзвар дахь үерийн ус зайлуулах жалга дээр зөвшөөрөлгүй буусан аж ахуйн нэгжийг албадан буулгах ажлыг зохион байгуулж, нураалтын явц 90 хувьтай байна гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.