Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр явагдана

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

НӨАТ-ын урамшууллын 2018 оны 7 дугаар сарын сугалааны тохирол долоодугаар сарын 22-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2018 оны 06-р сарын 01-нээс 06-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 07-р сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. 

Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 19,134, 200 мянган төгрөгийн азтан 1,944, нэг сая төгрөгийн азтан 192, 5 сая төгрөгийн азтан 26, 10 сая төгрөгийн азтан 2 тодорсон бол супер шагналын эзэн тодроогүй билээ.