Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Coin: Таны бүх кредит кардыг нэгтгэнэ

Р.Түвшин, iKon.mn
2013 оны 11 сарын 16
IKON.MN
Зураг зураг

Coin буюу Зоос хэмээх энэ төхөөрөмж нь гаднаасаа яг банкны кредит кард шиг. ПОС машинд уншуулж болдог.

Онцлог нь бүх кардныхаа мэдээллийг таниулчихвал танд олон кард авч явах хэрэг байхгүй болно.

Та зөвхөн аль карднаасаа төлбөр төлөхөө сонгоод л хэрэглэж болно. Ингэхдээ төхөөрөмж дээрх жижиг дэлгэц болон товчны тусламжтай карднуудаасаа сонголт хийх юм.

Төхөөрөмжийг 2014 оны зун гаргах ба 8 хүртэл тооны кардын мэдээллийг хадгалах багтаамжтай байна.

Кардны мэдээллийг нэг л удаа уншуулах юм. Ингэхдээ дагалдаж ирэх нэг төрлийн уншигчийг ашиглан ухаалаг утсанд холбох ёстой.

Үнийн хувьд 100$ байх ажээ. Төхөөрөмжийг зохион бүтээсэн Канишк Парашар нь PayPal компанид инженер байсан юм байна.