Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Үер, усны нөхцөл байдлын талаар ОБЕГ мэдээлэл хийнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 7 сарын 18
iKon.MN

Архивын ерөнхий газарт

09:30 цагт Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагч нарын зөвлөлгөөнийг Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нээж, оролцоно. Энэ сарын 18-20-нд зохион байгуулагдах тус зөвлөлгөөнөөр төрийн хууль тогтоомжийн биелэлт, өнөөгийн байдал, архив, албан хэрэг хөтлөлтийн эрх зүйн актын шинэчлэл болон хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар хэлэлцэнэ. 

Үндэсний статистикийн хороонд

11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний хагас жилийн статистик мэдээллийг танилцуулна.

Онцгой байдлын ерөнхий газарт

11:30 цагт Цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Энэ үеэр үерийн нөхцөл байдал, Баян-Өлгий аймагт болсон үерийн талаар мэдээлэл өгнө. 

Төрийн ордонд

12:00 цагт "Чингис хаан" хамтлаг Ерөнхий сайдтай уулзана. 

14:00 цагт Ерөнхийлөгч Х.Баттулга "Чингис хаан" хамтлагт шагнал гардуулах юм байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.