Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

“Улаанбаатарын тунхаглал”, “Азийн бүсийн төлөвлөгөө 2018-2020”-ыг баталлаа

А.Намуун, iKon.mn
2018 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дөрвөн өдөр үргэлжилж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал хаалтаа хийж хэвлэлийн бага хурал зарлалаа.

ХБХ-ыг Шангри Ла зочид буудлаас шууд дамжуулж байна.

https://www.facebook.com/iKonNews/videos/874635969388639/
 “Улаанбаатарын тунхаглал”, “Азийн бүсийн төлөвлөгөө 2018-2020”-г баталлаа
 
Гэрэл зургийг mpa.mn

Хэвлэлийн бага хурлын эхэнд Шадар сайд Ө.Энхтүвшин "Азийн сайд нарын хуралдаан болсон энэ өдрүүдэд оролцогчид маань сайхан нөхөрлөлөө. Асуудлаа ярилцаж туршлагаа хуваалцлаа. 

Хүндрэл бэрхшээлийн талаар хэлэлцэн, зөвлөмжийг боловсруулж, “Улаанбаатарын тунхаглал”, “Азийн бүсийн төлөвлөгөө 2018-2020”-г баталлаа. 

Гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зарцуулсан нэг ам.доллар гамшгийн дараа зарцуулах 15-17 ам.доллартай дүйдэг гэдгийг туршлага дээрээ үндэслэн дүгнэлээ. 

Эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд маш нарийн тооцоо, төлөвлөгөөтэй байх шаардлагатай байна. Зөвхөн ашиг олохын төлөө хайхрамжгүй хандаж болохгүйг анхааралдаа авах талаар ярилцлаа. 

Улс орнууд мэдлэг мэдээллээ хурдан шуурхай солилцож, хамгийн гол иргэддээ чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулах, мэдээллээр тогтмол хангахын чухалыг ярисан. 

Бид маш олон зүйлийн талаар нэлээд нухацтай ярилцлаа. Одоо ярьсан зүйлээ ажил болгох нь хамгийн чухал" гэв.

"Нэг ам.доллар зарцуулаад 15-17 ам.долларын хохирлоос сэргийлэх боломжтой"
 
Гэрэл зургийг mpa.mn

Үргэлжлүүлэх Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын III  хуралдааныг зохион байгуулахаар болсон Австрали улсын Олон улсын хөгжил, Номхон далайн бүс нутаг хариуцсан сайд Консетта Фиерраванти-Уэлс мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Хамгийн их гамшиг тохиолдож буй 10 орны зургаа нь Ази Номхон далайн бүсэд байна. Шадар сайд эдийн засгийн тооцооллыг хэлсэн баяртай байна. Нэг ам.доллар зарцуулаад 15-17 ам.долларын хохирлоос сэргийлэх боломжтой.

Автрали улс дараагийн хурлыг зохион байгуулах болсондоо баяртай байгаа. Бид зөвхөн өөрсдийн туршлага биш бусад арлын улсуудын туршлагыг бас хуваалцахдаа таатай байна. 

Гамшиг болон онцгой байдлын үеэр охид, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамгийн эмзэг байдалд ордог. Тиймээс цаашид бодлого боловсруулахдаа тэдний байр суурийг сонсож байх болно" хэмээн ярилаа. 

"Энэ удаагийн хурал зүгээр нэг хурал биш байлаа"
 
Гэрэл зургийг mpa.mn

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаарх Тусгай төлөөлөгч Мами Мизутори "Нээлтийн ажиллагаа хүүхдийн найрал дуугаар өндөрлөсөн нь үнэхээр сэтгэл хөдөлгөм байсан. Бидэнд хэний төлөө хуралдаж, ямар дэлхийг хэнд өвлүүлж үлдээх гэж байгааг сануулсан арга хэмжээ байлаа.

Хурлын үеэр бид олон чухал илтгэлийг сонсож, хоёр гол баримтаа баталлаа. Видео бүтээлийн уралдаанд хэт халуун болон хүйтнээс болж ямар гамшиг тохиолдож байгаа талаар хоёр бүтээл шалгарсан нь учиртай байх. 

Энэ удаагийн хурал зүгээр нэг хурал биш байлаа.  “Сендайн хөтөлбөр”-ийн эхний хоёр жилийн хэрэгжилтэд дүгнэлт мониторинг хийж, цаашдын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр олон зөвлөмжийг гаргасан арга хэмжээ боллоо. Хурлыг зохион байгуулахад оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлмээр байна. 

Амжилтын буухиаг хэрэгжүүлж Автрали улс дараагийн хурлыг амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаа. Австрали улс газар нутгийн хувьд өвөрмөц байрлалтай, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр арвин туршлагатай. Дараагийн хурлыг зохион байгуулахаар  урьсан Австрали улсад дахин талархал илэрхийлье" гэсэн юм.