Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын мөрдөгчид өнөөдөр Хьюндэй Мотор компанид нэгжлэг хийжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Тэтгэвэртээ гарсан төрийн албан хаагчдыг ажилд авсан хэргийг шалгах ажлын хүрээнд өнөөдөр өглөө Өмнөд Солонгосын мөрдөн байцаагчид, прокурорууд тус улсын хамгийн том автомашин үйлдвэрлэгч Хьюндэй Мотор компанийн төв байранд нэгжлэг явуулжээ.

Тус компанийг шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах байгууллагын тэтгэвэрт гарсан албан хаагчдыг ажилд авч, тэдний мэдлэг, мэдээллийг ашиглаж байсан гэж буруутгаж байгаа юм.

Сөүлийн төв тойргийн прокурорын албаныхан Хьюндэй компанийн хүний нөөцийн албаны компьютерууд, ажилчдын хувийн хэргийг хураан авсан байна.

Өмнөд Солонгосын төрийн албаны ёс зүйн хуулинд тэтгэвэртээ гарсан албан хаагчид сүүлийн таван жилийн хугацаанд хариуцаж байсан салбартаа гурван жилийн дотор ажиллахыг хориглосон байдаг.

Гэвч шударга өрсөлдөөөнийг зохицуулах байгууллагаас тэтгэвэртээ гарсан 5-6 хүн энэ хуулийг зөрчиж, Хьюндэй компанид ажиллаж байгааг илрүүлсний дараа хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд нэмж олон хүнийг илрүүлсэн юм.

 

Эх сурвалж: Yonhap News

 

Зураг
13 | 13 | 14 цаг