Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Монголын морин спорт залуу уяачдын холбоо, ГБХЗХГ хамтран мэдээлэл хийнэ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 7 сарын 5
iKon.MN

НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд

09:00 цагт НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Шатахуун болон шингэрүүлсэн шатдаг хийн хангамж, үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай, Эрүүл мэндийн байгууллага, эмнэлэгүүдийн үйл ажиллагаанд хийгдсэн хяналт шалгалтын тухай, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хийгдсэн хяналт шалгалтын тухай, Геодези зураг зүйн үйл ажиллагаанд эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн дүнгийн тухай.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

11:00 цагаас "Монгол Улсын үндэсний их баяр наадам-2018”-ын албан ёсны түнш ТОЁОТА МОТОР корпорациас Улаанбаатар хотын захиргаатай хамтран хэвлэлийн бага хурал хийнэ.

Монгол Ньюс мэдээллийн төвд

11:00 цагт Дээрхийн Гэгээн XIY Далай багшийн мэлмий гийсний 83 насны ойг тэмдэглэн өнгөрүүлэх буян номын үйл ажиллагааны талаар Бурхны шашны сүм хийдүүд болон төрийн бус байгууллагууд хамтран мэдээлэл хийнэ.

11:30 цагт Үндэсний их баяр наадам удахгүй болохтой холбогдуулж Монголын морин спорт, залуу уяачдын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хэвлэлийн бага хурал зарлалаа. 

12:00 цагт Монголын урлагийн зөвлөлөөс “Соёлын наадам” нүүдэлчний соёл урлагийн наадмын талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд 

14:00 цагаас Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ээлжит их чуулган болно. Тус чуулганаар Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал ба Монгол Улсын хөгжлийн асуудлаар хэлэлцүүлэх ба хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг төрийн бодлого тодорхойлогч эрх бүхий байгууллагад өргөн барих юм.

Зураг
13 | 12 | 14 цаг