Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

“Ангара” авиакомпани Эрхүү-Улаанбаатар чиглэлд анхны нислэгээ үйлдлээ

ikon.mn
2018 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

 ОХУ-ын “Ангара” авиакомпани Эрхүү-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн анхны нислэгээ өнөөдөр гүйцэтгэлээ.

Тус компани энэ шинэ чиглэлдээ “Антонов-148-100” агаарын хөлөгөөр долоо хоног бүрийн Мягмар, Бямба гарагт тогтмол нислэг үйлдэхээр болж байгаа юм.

 

“Ангара” авиа компанийн Худалдааны хэлтсийн дарга Мясников Дмитрий Алексеевич хэлэхдээ “Оросоос Монгол руу зорчих зорчигчдын урсгал нэмэгдсэн. Түүнчлэн аялал, жуулчлал хөгжиж байгаа энэ үед Эрхүү-Улаанбаатар-Эрхүү чиглэлд манай компани нислэг үйлдэхээр болсон нь зорчигч, үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ болж чадна гэдэгт итгэлтэй байна. Цаашид зорчигчдын урсгалаас хамаарч агаарын хөлөгөө томсгох боломжтой" гэв.

ОХУ-д үйлдвэрлэгдсэн “Антонов-148-100” агаарын хөлөг нь 70 хүний суудалтай. Улаанбаатар чиглэлийн анхны нислэгээр нь 60-аад зорчигч үйлчлүүлжээ.

 

Өнөөдрийн байдлаар Улаанбаатараас эхлэлтэй Эрхүү чиглэлд Монголоос “Аэромонголиа” авиа компани Даваа, Лхагва, Баасан, Бямба, Ням гарагт нислэг үйлдэж байгаа билээ.

“Ангара” авиакомпанийн тийз “Эйр маркет”, “Эйр трэвел” зэрэг билетийн кассуудаар борлогдож эхэлсэн байна гэж ИНЕГ-аас мэдээллээ.

Зураг
2 | 23 минут