Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Толгойтын замыг өнөө оройноос эхлэн ХААНА

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Орбит-Толгойтын уулзвараас Орбит-Баянголын уулзвар хүртэлх 1.7 км авто замын их засварын ажил үргэлжилж байна. 

Замын эхлэл буюу уулзвар хэсгээс 600 метр замын хөдөлгөөнийг 2018 оны долоодугаар сарын 3-ны өдрийн 23:00 цагаас эхлэн хааж, цементээр бэхжүүлсэн суурь болон асфальтобетон хучилтын ажил хийхээр болсон байна.

Замын хөдөлгөөнийг 2018 оны долоодугаар сарын 9-ний  23:00 цагт нээхээр төлөвлөснийг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдэгдлээ.

“Тотал-Инж” ХХК Нийслэлийн авто замын хөгжлийн газрын захиалгаар замын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байгаа юм.