Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Бразил, Хорват аваргын төлөө тоглоно гэсэн таамгийг Голдмэн Сакс дэвшүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн томоохон санхүүгийн компани Голдмэн Сакс хиймэл оюунт машины технологийг (machine learning) ашиглан одоо өрнөж байгаа хөлбөмбөгийн ДАШТ-ий эцсийн үр дүнг тооцоолж гаргажээ.

Тэмцээн эхлэхээс өмнө тэд тооцоолоод дэлхийн аваргын төлөө тоглолт Бразил, Германы багуудын хооронд болж, Бразил түрүүлнэ гэж дүгнэж байв.

Гэвч Германчууд тооцоолж байснаас эрт ДАШТ-ийг орхиж, Голдмэн Сакс таамгаа шинэчлэхэд хүрсэн  юм. Тэгвэл тэдний шинэ тооцооллоор Бразил, Хорватын шигшээ багууд сүүлчийн шатанд үлдэж, Бразил дэлхийн цомыг өргөнө гэжээ.

Тодруулбал шөвгийн наймын шатанд Франц Уругвайг, Бразил Бельгийг, Хорват Оросыг, Англи Швейцарийг тус тус хожих бол шөвгийн дөрөвт Бразил Францыг, Хорват Английг хожиж аваргын төлөө тоглохоор шалгарч үлдэх гэнэ.

Голдмэн Саксын машин 1 сая хувилбартай тооцоолол хийсний үр дүнд дээрх дүгнэлтийг гаргасан байна.

 

Эх сурвалж: Business Insider