Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал эхэлнэ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 7 сарын 3
iKon.MN

Төрийн ордонд 

09:30 цагаас Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын ЕНБД-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаарх Тусгай төлөөлөгч Мами Мизуторитой уулзана.

ЦССҮТ-ийн төв байранд (Улсын II төв эмнэлгийн зүүн хойд талд)

10:00 цагт "Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр" өнөөдөр тохиож байна. Энэ удаагийн хүмүүнлэгийн арга хэмжээнд аялал жуучлалын салбарынхан оролцож, хоёрдахь жилдээ хамтран тэмдэглэхээр боллоо. 

Төрийн ордны Жанжин Сүхбаатар танхимд

11:00 цагаас УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар 2018 оны хаврын ээлжит чуулганы онцлог, батлагдсан гол хуулиуд, бусад асуудлаар мэдээлэл өгнө. 

11:30 цагаас УИХ-ын Өргөдлийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар мэдээлэл өгнө. 

МҮЭХ-ын 4 давхарын хурлын зааланд

12:30 цагт Ажил хаялт зарлахаас 48 цагийн өмнө буюу өнөөдөр Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-оос хэвлэлийн бага хурал зарлаж байна. Ажил хаялтанд нэгдэнэ гэсэн эмч нарыг хүртэл дарамталж хууль зөрчсөн үйлдлүүд гарч байгаа талаар мэдээлэл өгнө.

Улаанбаатар инновацийн төвд

14:00 цагаас "Улаанбаатар хотыг инновацийн чиг хандлагаар хөгжүүлэх арга зам" сэдэвт хэлэлцүүлэг, семинар эхэлнэ.

Төрийн ордонд 

16:00 цагаас Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын нээлт болно. Долдугаар сарын 3-6-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй тус өндөр дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж байна.