Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Таны ойр орчинд траншейны нүх таггүй, гэрлийн шонгийн утас ил байвал 1800-1200 утсанд хандаарай

С.Бадрал, iKon.mn
2018 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хот, тохижилттой холбоотой санал гомдол, мэдээлэл танд байна уу?. Харин та хэнд хандахаа мэдэхгүй байгаа бол 1800-1200 утсыг тэмдэглээд аваарай.

Таны амьдарч байгаа газрын ойр орчинд траншейны нүх таггүй, гэрлийн шонгийн цахилгааны утас ил байх зэрэг аюул дагуулсан асуудал байвал дээрх утсанд мэдээлэл өгч болох юм байна.

Энгийн утасны тарифтай 1800-1200 / Нийслэлийн мэдээлэл, лавлагааны утас/ утас нь нийслэл хотын хэмжээнд иргэдийн өргөдөл гомдол, мэдээллийг утсаар хүлээн авч холбогдох байгууллагуудад уламжилдаг . Мөн нийслэлийн харьяа байгууллагуудын утасны дугаар, байршил гээд холбогдох мэдээллүүдийг эндээс лавлаж болно.

Иргэн таны Нийслэлийн мэдээлэл, лавлагааны утсанд хандаж гаргасан өргөдөл гомдлыг 30 хоногт багтаан шийдвэрлэж, хариу өгнө. Харин 30 хоног хүлээх боломжгүй яаралтай шийдвэрлүүлэх асуудлыг Шуурхай удирдлагын төвийн 310005 утсанд хандан 24 цагт багтаан шийдвэрлүүлэх боломжтой.

 

1800-1200 утсаар дөрвөн оператор мэдээлэл хүлээж авдаг бөгөөд өдөрт дунджаар 240-280 иргэн ханддаг байна. Үүний 30 орчим нь өргөдөл, гомдол байдаг.

Харин үлдсэн нь мэдээлэл лавлах зорилготой дуудлага байдаг байна. Дийлэнх тохиолдолд ачилтын компаниуд хаанаас ямар машин ачсан, хаашаа хүргэснээ мэдээлж, иргэд машинаа хаана байгааг асууж залгадаг гэнэ. Тус лавлахын оператор "Манайх машин ачиж зөөвөрлөдөггүй гэдгийг хэлмээр байна. Харин ачуулсан машин хаана байгаа талаар мэдээллийг иргэдэд өгдөг" хэмээн хэллээ.