Тендер шалгаруулалтын нэр:
“Таван Богд Фүүдс” ХХК-ийн KFC-Mongolia брэнд нь хүүхэд багачуудад зориулан хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа “Add hope“ төслийн ландшафт, ажлын зургийн “ГҮЙЦЭТГЭГЧ” сонгон шалгаруулах
Төслийн зорилго:
“ADDHOPEMONGOLIA“ төслийн хүрээнд “Таван Богд Фүүдс” ХХК нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дотор “Аз жаргалын хотхон- KFC” нэртэй хүүхдүүдэд зориулсан өвөрмөц ногоон байгууламж бүхий тоглоомын хотхон байгуулах бөгөөд үүнтэй холбоотой тохижилтын ажлын зураг зурах нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Оролцохыг хүсэгчид доорх материалыг бүрдүүлэн 2018 оны 07 сарын 09-ний өдрийн 10:00 цагт Таван Богд Группийн төв байрны 2 давхарт хүрэлцэн ирж, уулзалтанд оролцоно уу. Үүнд:
1. Тендерт оролцох хүсэлт
2. Байгууллагын танилцуулга
3. Ажил гүйцэтгэх эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
4. Гүйцэтгэсэн ажлууд /2016 оноос 2018 он хүртэлх гүйцэтгэсэн ажлын танилцуулга/
5. Санхүүгийн тайлан /2016 оноос 2018 он/.
Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Таван Богд Группийн төв байр
Утас: 94009916, 94001607
Факс: 976-11345223