Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Зуслангийн бүсийн зөвшөөрөлгүй хашааг буулгаж, газрыг чөлөөлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Зуслангийн бүсийн ой, усны сан бүхий газруудад зөвшөөрөлгүй хашаа барьсан иргэдийн газрыг чөлөөлөх, орц гарцыг нээх ажил хийгдэж байна.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Хуурай мухар зусланд орц гарц хааж зөвшөөрөлгүй хашаа барьсан зөрчлийг арилгаж газрыг чөлөөлжээ.

 

Мөн иргэдийн гомдлын дагуу Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 4А байрны орчим болон "Астра" худалдааны төвийн хойд талд нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан 19 ширхэг төмөр гарааш, чингэлэгүүдийг албадан буулгалаа гэж Хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

 
 
 

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар дүүрэг дэх зуслангийн газруудад шалгалт хийж, орц, гарц хааж зөвшөөрөлгүй хашаа барьсан иргэд, ААН-үүдэд мэдэгдэл хүргүүлээд байсан юм.