Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Цэргийн алба хаагчдад гэр бүлийн үнэ цэнэ сэдвээр сургалт зохион байгууллаа

А.Намуун, iKon.mn
2018 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтран  Эерэг–Эх орон сэдэвт аян хэрэгжүүлж байгаа бөгөөд тус аяны хүрээнд Зэвсэгт хүчний 032-р ангийн 320 алба хаагчдад 2018 оны зургаадугаар сарын 22-ны өдөр “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт нөлөөллийн сургалт зохион байгууллаа.

Тус сургалтаар нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Захиргааны хэлтсийн дарга Н.Мандуул гэр бүлийн тогтвортой харилцааг хэрхэн бий болгох, гэр бүлд эхнэр, нөхрийн хүлээх үүрэг хариуцлага, хүүхдийн хөгжил, төлөвшилд гэр бүлийн харилцаа хэрхэн нөлөөлөх нь, бэрхшээлийг даван туулах чадвар, асуудлыг эерэгээр шийдэх гарц олох, эерэг хандлагыг төлөвшүүлэхэд нөлөөлөх аргууд зэрэг сэдвээр мэдээлэл өглөө.

Энэхүү сургалтыг 2018 оны 10 дугаар сар хүртэл Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтран Улаанбаатар хүрээний цэргийн ангиудад зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Зураг
13 | 16 | 16 цаг