Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Газрын тосны үйлдвэрийн шав тавих ёслолд оролцохоор Энэтхэгийн Дотоод хэргийн сайд иржээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Дорноговь аймгийн Алтан ширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслол өнөөдөр болно.

Энэ арга хэмжээнд Энэтхэг Улсын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх оролцохоор манай улсад иржээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон албаны бусад хүмүүс шав тавих ёслолд оролцохоор Дорноговь аймагт очсон байгаа.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг дөрвөн жилийн дараа буюу 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтайгаар, түүхий тос дамжуулах хоолойн хамт байгуулах аж.

 

Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хооронд нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулсан. Энэ дагуу “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Засгийн газраас төслийг хэрэгжүүлэхээр  “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨК-ийг байгуулсан билээ.