Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

10 жил завсарласан Монголын сайхан бүсгүй наадмын титмийн эзэд энэ сарын 30-нд тодорно

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

29 жилийн түүхтэй Монголын сайхан бүсгүй шалгаруулах наадам энэ жил “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриан дор болж байна. 

Түүх сөхвөл, анхны уралдааныг 1989 онд зохион байгуулсан юм. Анхны сайхан бүсгүйгээр Н.Биндэрьяа тодорч байв. 

“Монголын эмэгтэйчүүдийн Хатан Эрдэнэ холбоо” энэ удаагийн наадмаас эхлэн уралдааны шалгуурын нэгэн төрөл болох “Усны хувцастай гараа”-г бүрэн халах шийдвэр гаргажээ.

“Монголын сайхан бүсгүй-2018” наадмын эцсийн шалгаруулалт зургаадугаар сарын 30-ны 18:00 цагт “Зайсан хилл” цогцолборт болно. Наадмын тасалбарын орлогыг “Нарны хүүхдүүд” асрамжийн төвийн “Монгол өв, соёл, гэр” төсөлд зориулахаар төлөвлөжээ.

Өв тэгш хойч ирээдүй, төв тэгш бүсгүйчүүдийг нээн, уг наадмаар дамжуулан төлөвшүүлэх. Бүсгүй хүний нандин, ухаалаг, нинжин сэтгэлийг гоо үзэсгэлэн, мэдлэг боловсролтой хослуулан хөгжүүлэхийг хүсдэг Монголын охид, бүсгүйчүүдийг нэгтгэн, тэдний оюун билэг, авьяас чадварыг таниулан, нийгэмд байр суурь эзлэхэд нь хөшүүрэг болох, алдаршуулах, хүмүүнлэг үйлсэд дуу хоолойгоо өргөхөд нь дэмжлэг болох зорилготой гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа.

Төгсгөлийн шатны шалгаруулалтад есөн эрдэнийн өргөмжлөлт бүсгүйчүүд тодрох юм байна. Есөн эрдэнийн өргөмжлөлийг дараах шагналууд дагалддаг.

  • Алтан эрдэнэ: Тэргүүн байрын эзэн “Алтан Эрдэнэ”-ийн өргөмжлөл, мөнгөн титэм, эрдэнийн шигтгээт “Мөнгөн Од”, 20,000,000 төгрөгийн мөнгөн шагнал.
  • Мөнгөн эрдэнэ: Дэд байр буюу “Мөнгөн Эрдэнэ”-ийн өргөмжлөл, шигтгээт мөнгөн титэм, эрдэнийн шигтгээт “Мөнгөн од”, 10,000,000 төгрөгийн мөнгөн шагнал.
  • Зэс, Шүр, Сувд, Оюу, Номин, Тана, Ган эрдэнийн өргөмжлөлт сайхан бүсгүйчүүд тус бүр 5,000,000 төгрөгийн мөнгөн шагнал.

АЛТАН ЭРДЭНИЙН ӨРГӨМЖЛӨЛТ, МОНГОЛЫН САЙХАН БҮСГҮЙЧҮҮД:

1989 он Г.Биндэрьяа (Улаанбаатар хот)

 
Гэрэл зургийг Монголын Эмэгтэйчүүдийн `Хатан Эрдэнэ` холбооны фэйсбүүк хуудсаас авав.

1990 он Н.Мөнхцэцэг (Улаанбаатар хот)

 
Гэрэл зургийг Монголын Эмэгтэйчүүдийн `Хатан Эрдэнэ` холбооны фэйсбүүк хуудсаас авав.

1991 он Ч.Мичидмаа (Улаанбаатар хот)

 
Гэрэл зургийг Монголын Эмэгтэйчүүдийн `Хатан Эрдэнэ` холбооны фэйсбүүк хуудсаас авав.

1992 он Ч.Чулуун-Эрдэнэ (Улаанбаатар хот)

 
Гэрэл зургийг Монголын Эмэгтэйчүүдийн `Хатан Эрдэнэ` холбооны фэйсбүүк хуудсаас авав.

1993 он Ц.Сарантуяа (Дархан-Уул аймаг)

 
Гэрэл зургийг Монголын Эмэгтэйчүүдийн `Хатан Эрдэнэ` холбооны фэйсбүүк хуудсаас авав.

1994 он О.Оюунтуяа (Дархан-Уул аймаг)

 
Гэрэл зургийг Монголын Эмэгтэйчүүдийн `Хатан Эрдэнэ` холбооны фэйсбүүк хуудсаас авав.

1995 он С.Бүрэнжаргал (Дархан-Уул аймаг)

 
Гэрэл зургийг Монголын Эмэгтэйчүүдийн `Хатан Эрдэнэ` холбооны фэйсбүүк хуудсаас авав.

1997 он Б.Түмэнхүслэн (Улаанбаатар хот)

 
Гэрэл зургийг Монголын Эмэгтэйчүүдийн `Хатан Эрдэнэ` холбооны фэйсбүүк хуудсаас авав.

1998 он Ц.Сансармаа (Улаанбаатар хот)

 
Гэрэл зургийг Монголын Эмэгтэйчүүдийн `Хатан Эрдэнэ` холбооны фэйсбүүк хуудсаас авав.

2001 он Ё.Нямжав (Завхан аймаг)

 
Гэрэл зургийг Монголын Эмэгтэйчүүдийн `Хатан Эрдэнэ` холбооны фэйсбүүк хуудсаас авав.

2002 он Д.Уянгалянхуа (Увс аймаг)

 
Гэрэл зургийг Монголын Эмэгтэйчүүдийн `Хатан Эрдэнэ` холбооны фэйсбүүк хуудсаас авав.

2003 он П.Ариунбилэг (Улаанбаатар хот)

 
Гэрэл зургийг Монголын Эмэгтэйчүүдийн `Хатан Эрдэнэ` холбооны фэйсбүүк хуудсаас авав.

2004 он А.Сарнай (Булган аймаг)

 
Гэрэл зургийг Монголын Эмэгтэйчүүдийн `Хатан Эрдэнэ` холбооны фэйсбүүк хуудсаас авав.

2007 он Г.Гантуяа (Орхон аймаг)

 
Гэрэл зургийг Монголын Эмэгтэйчүүдийн `Хатан Эрдэнэ` холбооны фэйсбүүк хуудсаас авав.

 

2007 оны Монголын сайхан бүсгүй шалгаруулах 14 дэх удаагийн наадмаас хойш уралдааныг түр завсарласан бөгөөд энэ оноос дахин сэргээж байгаа аж. 

 

Зохион байгуулагч: Монголын Эмэгтэйчүүдийн "Хатан Эрдэнэ" Холбоо