Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн 15 гудамжны сул шороон хөрстэй талбайг хатуу хучилттай болгожээ

ikon.mn
2018 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Хотын тоосжилтыг бууруулах зорилгоор сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгосон байна.

Энэ хүрээнд нийслэлийн 10 байршлын 15 гудамжны 9,771 м2 талбайд стандартын шаардлагад нийцсэн явган замыг тавжээ.

 
 
  1. Бага тойруугийн гудамж 995 м2
  2. Партизан, Цэрэндорж, Элчин, Чагдаржавын гудамж 880 м2
  3. Жасрайн гудамж /4 замын уулзвар/ 890 м2
  4. С.Зоригийн гудамж 885 м2
  5. Эрхүү, Токио, Ханддоржийн гудамж 880 м2
  6. Лааганы гудамж 875 м2
  7. С.Шарав, Занабазарын гудамж 875 м2
  8. Юнескогийн гудамж 875 м2
  9. Олимпийн гудамжны хуучин хавтанг хуулан авч заагдсан гудамж талбайд шилжүүлж тавих багц-1 1,308 м2
  10. Олимпийн гудамжны хуучин хавтанг хуулан авч заагдсан гудамж талбайд шилжүүлж тавих багц-2 1,308 м2

Дээрх 10 байршилд барилгын ажлыг тавдугаар сарын  23-наас эхэлж, зургаадугаар сарын 10-нд дуусгасан байна.

Судалгаанд хамрагдсан байршлуудад явган замын хавтанг хэрхэн, ямар загвар шийдлээр тавих талаар заавар зөвлөмж гаргаж мэргэжлийн компаниудтай хамтран ажиллажээ.

 

Эх сурвалж: Хотын захирагчийн ажлын алба