Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Кардашян Твиттерийн боссыг лоббидож “Edit” товч нэмүүлнэ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Твиттер сүлжээнд нэгэнт жиргэсэн агуулгаа хүмүүс засах боломжгүй байдаг. Хэрвээ алдаатай жиргэсэн бол устгаад дахин нийтлэхээс өөр аргагүй.

Тэгвэл энэ байдлыг засаж, Твиттер хэрэглэгчдийг “Edit” товчтой болгох ажлыг Америкийн реалити шоуны од Ким Кардашян эхлүүлжээ.

Өнгөрсөн амралтын өдөр түүний нөхөр, рэппер Кэни Уэстийн 41 насны төрсөн өдөр болж, түүнд Твиттер компанийн гүйцэтгэх захирал Жэк Дорси уригдаж оролцсон юм.

Энэ үеэр Кардашян жиргээг засварлах боломж олгож өгөхийг Доригоос хичээнгүйлэн хүссэн гэнэ. Жэк Дорси ч түүний саналыг нааштай хүлээж авсан байна.

Кардашян энэ тухайгаа Твиттер хуудсандаа бичиж, өөрийн 60 сая дагагчдад мэдэгджээ.

Эх сурвалж: Mashable