Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: С.Баяр, Ч.Сайханбилэг нарт холбогдох шүүх хурал болно

С.Бадрал, iKon.mn
2018 оны 6 сарын 8
iKon.MN

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд

09:00 цагаас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хязгаарлалт тогтоох тухай прокурорын саналыг хэлэлцэх шүүх хурал товлогджээ.

Төрийн ордонд

10:00 цагаас "Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрих нар гарын үсэг зурна. 

Шангри-Ла зочид буудалд

10:00 цагаас “Монгол-Оросын санаачилга-2018” эдийн засгийн чуулга уулзалтын салбар хуралдаанууд Шангри-Ла зочид буудалд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Бизнес форумыг зохион байгуулагч МҮХАҮТ, ОХУ-ын Экспортын төв, томоохон ААН-үүдийн төлөөлөл оролцсон хэвлэлийн бага хурал болно.

МУИС-ийн Номын санд

10:00 цагаас Япон Тэцузо Юшуни болон БНХАУ-ын эрдэмтэн Жиа Генжо нар шинжлэх ухааны ирээдүйн асуудлаар буюу Дэлхий нийтийн тогтвортой байдлын судалгаа, Дижитал бүс ба зам - Уур амьсгалын өөрчлөлт ба гамшгийн эрсдэл сэдвээр илтгэл тавина. 

11:00 цагаас өндөр хөгжилтэй орны их, дээд сургуулийн хөтөлбөрийг оруулж ирэх, Магистр, докторын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, Гарааны компаниуд төрүүлэх, Төгсөгчдийг ажлын байраар хангах, Интерпрёнершиф-ийг хөгжүүлэх, Олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг зорилготой "Франц хэлтэн орнуудын Инноваци, Хамтын ажиллагааны төв" нээлтээ хийнэ.

12:00 цагаас "Үйлдвэрлэлтэй хамтарсан математик семинар" буюу бизнесийн байгууллагуудад тулгарч буй асуудлыг математик загварчлалын аргаар шийдвэрлэх гарц, боломжийг санал болгох семинарын хаалт болж үр дүнгээ танилцуулна. Уг семинарт Голомт банк, Багануур ХК зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд оролцож асуудлаа шийдвэрлүүлсэн болно.

Улаанбаатар зочид буудлын “Хөх асар” танхимд

10:00 цагаас Хөргөлт, агааржуулалтын засвар үйлчилгээний техникийн ажилтнуудыг гэрчилгээжүүлэх тогтолцоо нэвтрүүлж хэрэгжүүлэх талаарх үндэсний оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт зохион байгуулна.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

10:30 цагаас “ТАЛЫН САЛХИ-2018” ОЛОН УЛСЫН МОТО НААДАМ ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД зохион байгуулагдах талаар мэдээллийг өгнө.
Арга хэмжээний үеэр 790 гаруй мотоциклчид жанжин Д.Сүхбаатарын талбайд цугларна.

Үндэсний мэдээллийн төвд 

11:30 цагаас Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гадаадын иргэнд газар өмчлөх гэж байгаа талаархи олон нийтийн дүгнэлтийн талаар хуульч мэдээлэл хийнэ.

Төв цэвэрлэх байгууламжид

14:00 цагаас Ерөнхий сайдын захирамжийн дагуу албаныхан цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, хөрс бордоо хийх ажлын явцтай танилцана.